Welcome, Guest | RSS
Friday, 2024-05-17, 16.12.53
Main » 2011 » July » 26 » Jinluuriin Ord
21.58.23
Jinluuriin Ord


Ерөнхий шинж

Махбодь: Агаар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх
Өнгө: Цайвар ягаан, номин ногоон, хар хөх.
Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир
Төмөрлөг: Бронз
Сайн өдрүүд: Баасан, Бямба
Муу өдрүүд: Мягмар, Ням
Азын тоо: 2, 6, 7, 8, 9,15.
Хэлэх дуртай үг: Би дундыг баримтлагч

Ерөнхий :
Жинлүүр бол хамгийн уйтгартай орд юм. Гэхдээ их дажгүй төрхтэй байх нь бий. Тэд маш эелдэг, зөөлөн ба хөгжим болон нийтийн арга хэмжээнд маш мэдрэмжтэй. Жинлүүрүүд бусад хүмүүсийг ойлгохдоо их сайн байдаг. Тийм ч учраас тэд дандаа хүмүүст" Наашаа хүрээд хүр. Би хань больё" гэж хэлдэг байна. Мөн маш орчин үеийн хүмүүс. Тэдний гэрлэлт ихэнхдээ маш амжилттай болдог. Тэдэнтэй суусан хүмүүс жинлүүрийн ордныхоныг ойлгомжгүй хүмүүс гэж ер үглэдэггүй байна. Жинлүүрийн ордныхоны муу зан чанар гэвэл маш хөнгөмсөг, сээтэгнүүр. Заримдаа тэд гаргаж буй ааш авир, уур хилэнгээрээ бусдыг гайхашруулж айлгадаг. Гэвч тэдний найрсаг байдал зэрэг нь тэднийг маш үрэлгэн болгодог. Мөн жинлүүрийн ордныхон маш сайн цуурхал тараагчид болдог. Тэдний сониуч зан тэднийг ийм байдалд хүргэдэг байна.

Давуу тал: Дипломат, эелдэг, ялдам, романтик, сэтгэл татам,харьцахад маш амар, нийтийн арга хэмжээнд сайн оролцдог. Идеалистик. Эвтэй.
Сул талууд: Аймхай, хууртамтгай, хүмүүсийн нөлөөнд автахдаа амархан, сээтэгнүүр, хөнгөмсөг.

Мэргэжил: Тэд бохир заваан ажилд их дургүй. Тиймээс тэд дипломатууд болох ба харамсалтай нь тэд өрөвдөлтэй улс төрч болсон байхыг үгүйсгэхгүй юм. Харин тэдэнд зохион байгуулагч, хуульч, эртний эдлэл худалдаалагч, банкирын ажил их сайн тохирно. Мөн зарим жинлүүрүүд шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, хувцсыг бүтээдэг. Ер нь жинлүүрийхэн бас санхүүтэй холбоотой ажилд сайн таардаг .

Эрүүл мэнд: Жинлүүрийхэнд бөөр, ууц нуруу их чухал. Тийм ч учраас тэд ууц нурууны өвчин тусах нь элбэг байдаг. Мөн хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.


Ордны зохицол

Жинлүүр - Хонь
Сайхан харилцаа тогтож болно. Хонины шийдэмгий, амьдралын баяр баясгалантай байдал нь ая дантай зан ааштай тансаг жинлүүрийг байнга татна. Энэ бол сурвалжит тайж ба ялдамхан гүнжийн харьцаа.
Жинлүүр - Үхэр
Энэ харилцаа бодит зорилтод үндэслэсэн байх ёстой. Хоорондынхоо харьцааг үхэр буурь суурьтай зохион байгуулахыг хүсдэг. Энэ хоёрын амьдралын гоо сайхан, тансаг байдал, хайр дурлалд адилхан тэмүүлдэг тэмүүлэл нь нэгтгэдэг.
Жинлүүр - Ихэр
Жинлүүр гэр орноо тохижуулах чадвартай. Тэдэнд эхлээд олон юмны тухай ярьж хөөрөх шаардлага гарна. Энэ харьцаанд хөтлөгч нь жинлүүр байж, ихрийн эрч хүчийг захиран хэрэгтэй зүг рүү чиглүүлнэ.
Жинлүүр - Мэлхий
Энэ харьцаанд чин сэтгэлийн харьцаа тогтох нь ховор. Санхүүгийн тогтвортой байдлаар энэ гэр бүл тогтох нь олонтаа. Мэлхий яваандаа түлхэгч байхаасаа ядарна. Эцсийн эцэст мэдрэмтгий мэлхий түншдээ буулт хийж, гомдол нь зүрхэнд нь удаан хадгалагдаж, үе үе санагдаж хөндүүрлэгдэнэ.
Жинлүүр - Арслан
Маш сайхан холбоо. Эе эвийг хичээгч, тодорхой зорилгыг эрхэмлэгч жинлүүр арсланд хэрэгтэй холбоо тогтоож өгөөд зогсохгүй, тогтоож болшгүй арслангийн эрч хүчийг тэнцвэржүүлэн уялдуулна. Арслангийн нэр алдрын илчинд жинлүүр гоо сайхнаа нээж чадна.
Жинлүүр - Охин
Тогтвортой холбоо. Энэ хоёрыг эмх цэгц, эв зохилдолгоо, сайн сайханд тэмүүлэх сэтгэл нэгтгэдэг. Үүнээс гадна жинлүүрийн чиглэл, нийгмийн сонирхол, орчноо соргогоор мэдэрдэг мэдрэмж нь охины хэрэгцээг сайн хангана. Хамтран ажиллахдаа охины бүх саналыг жинлүүр анхааралдаа авбал үр дүнд хүрнэ.
Жинлүүр - Жинлүүр
Энэ бол ойлголцол сайтай адил төстэй хүмүүсийн холбоо. Тэд ойр дотны харьцаанаас сөргөлдөөний түвшинд хүрч болзошгүй. Зөвхөн цаг хугацаа л тэдэнд харьцагаагаа удаан хадгалах бололцоог олгоно.
Жинлүүр - Хилэнц
Энэ харьцаа сэтгэл хөдлөл-эрч хүчийн харилцан солилцоон дээр үндэслэгддэг. Жинлүүр бусдаас илүүтэйгүүр хилэнцийн оюун ухаан, гоо сайханд тэмүүлдэг. Ер нь энэ холбоо аль алинд нь тааламжтай байх болно.
Жинлүүр - Матар
Энэ харьцаа тодорхой хэлцлийн үндсэн дээр тогтдог. Матар найдвартай, халамжтай. Энэ хосод ундууцах сексийн харилцаа л асуудал гаргаж болзошгүй.
Жинлүүр - Хумх
Сайн нөхөд л байж болно. Хэрвээ жинлүүрт илүү гүнзгий харилцаа хэрэгтэй бол, бүх анхаарлаа зөвхөн түүнд төвлөрүүлэн байж хумхын сэтгэлийг татах хэрэгтэй. Тэд байнгын хайр сэтгэлийн харьцаанд хүрээнд бие биеэ барьж байх нь төвөгтэй байдаг.
Жинлүүр - Загас
Загасны наалинхай романтик зан жинлүүрийн нарийн үзэл бодолтой хослон тэднийг жаргалтай болгоно. Тэдний ажил хэрэгч бус ба мөрөөдөмтгий байдал энэ харьцаанд хамгийн муу тал байна. Тун удалгүй тэд хоорондоо огт төсгүй гэдгээ ойлгож эхэлнэ.


Views: 3881 | Added by: killerelic | Tags: zurhai | Rating: 0.0/0
Total comments: 1
1 banzragch  
0
goy ymaaa

Name *:
Email *:
Code *:
Copyright MyCorp © 2024 | Free web hostinguCoz