Welcome, Guest | RSS
Friday, 2024-05-17, 16.36.40
Main » 2011 » July » 26 » Honinii Ord
21.02.05
Honinii Ord

Ерөнхий шинж

Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд: Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би

Ерөнхий
Хаврын тэнцлийн өдөр буюу ордны эхлэл өдөрт төрсөн учраас хонийн орднийхон үйлдэл, бодлоороо үргэлж анхдагчид байдаг. Залуу хониуд эрслэлд дуртай, зорьсондоо хүрж чаддаг, эрч хүчтэй, шулуун шударга зантай. Бусдыг байлдан дагуулж аливааг санаачлан удирдахдаа их чадмаг боловч бусдыг дарамтанд оруулах хандлагатай. Хайр дурлал, хувийн амьдралдаа илэн далангүй, шулуун шударга нээлттэй байхыг илүүд үздэг. Хайр дурлалын хамтрагчидаа их өндөр шаардлага тавидаг ба харилцагчийнх нь удаан идэвхигүй байдал хонийхныг бухимдуулдаг. Энэ нь гэрлэлтэд нь ихээхэн нөлөөлдөг боловч тэд сайн эцэг эх байж чаддаг.

Давуу тал: Эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг, цуцашгүй, шударга, шинийг эрэлхийлэгч, сэтгэлийн тэнхээтэй, найрсаг зантай, илэн далангүй
Сул тал: Хувиа хичээсэн, захирангуй, голомтгой, цэц булаацалдагч, цочмог ууртай, эмзэг, гомдомтгой, зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй.

Мэргэжил: Спортынхон, эмч, ууланд авирагч, судлаач, шинжээч, цэрэг, үйлдвэр болон улс төрийн удирдагчид энэ ордноос төрдөг.

Эрүүл мэнд: Нарны хордлого, тархи толгойн өвчин, мэдрэлийн судас үрэвсэх, толгой таллаж өвдөх, сэтгэл хямралд өртөх нигууртай. Хоолны шингэц муудах, хэт их бухимдалаас мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Түүнчлэн эрч хүчтэй, түргэн шуурхай байдлаасаа болж гэнэтийн осол гэмтэлд орж болзошгүй. Мөн ганцаардалд өртөмхий.


Ордны зохицол

Хонь -Хонь
Тун ховор холбоо. Тэднийг зэрэгцээ хоёр галт уултай зүйрлэж болно. Хоёр уулны нэг нь байнга ажиллаж байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд хоорондоо их ялгаатай. Хөнгөхөн салхи нэгнээс нь үүсэх л юм бол нөгөөдөө жинхэнэ хар салхи шиг нөлөөлнө. Энэ холбоо нь хэн хэнийгээ номхотгож хазаалрлах, хэн нь гарын дор байх вэ гэдэг асуудал үүсэх нь элбэг байдаг.
Хонь - Үхэр
Хамгийн шийдвэртэй хүчтэй, найдвартай холбоо. Авууштай нь хонь өөрийн үхрээ хөдлөх л юм бол уяж зогсоож амждаг. Хонь үнэнч, шударга, тусархуу байсан ч энэ нь ховор тохиолдол. Хонь буцалж бургилж байхад үхэр тайван суудаг. Энэ нь хонинд хамгийн сайн эм болж өгдөг.
Хонь - Ихэр
Хонь ихэр хоёрын хооронд харилцан ойлголцол, хайрын мэдрэхүй амархан тогтдог. Анхны харцаар дурлах нь олон. Аз жаргалтай урт удаан холбоо тогтох боломжгүй гол буруутан нь ихрүүдийн өнгөцхөн мэдрэхүй. Ихэр маш сайхан хөгжилтэй хань хэдий ч маш богино хугацааных байдаг.
Хонь -Мэлхий
Байнгын асуудалтай холбоо. Үргэлж санал нийлдэггүй. Ялангуяа тэд ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлдэггүй. Мэлхий өөрийн мэдрэхүйд захирагддаг. Мэлхийн хувд хонь жинхэнэ сэтгэлийн цэвэрлэгч болдог. Өөрийнхөө гал хүчээр мэлхийний битүүмжлэгдсэн орооцолдсон мэдрэхүйг гаргаж хаяж чаддаг. Хонь өөрийнхөө зан байдлыг тодоор илэрхийлж эхлэх үед мэлхий таг болж нуугдана. Энэ холбоонд хонь толгойлох боловч түүний ухаан, энэрэнгүй байдал, биеэ барихаас энэ холбооны сайн сайхан байдал шалтгаална.
Хонь -Жинлүүр
Жинлүүр бол хонины эсрэг тал. Тэд сэтгэл зүрхний хэмнэлээр тэс өөр байсан ч тэд гэрлэх нь их байдаг. Жинлүүрийн гадаад үзэмж, авхаалж, зориг самбаа, шийдэмгий тэмцэх байдал хонийг татдаг. Хэрвээ тэд хоёулаа өөрсдийн зан суртахууны муу талаа дийлж байвал жинхэнэ хүчтэй холбоо тогтдог.
Хонь - Охин
Нэлээн асуудалтай холбоо. Охины хувиа хичээсэн хүйтэн, нууцгай тооцоотой байдал нь эв найрамдалд тохирохгүй. Энд зөвхөн жинхэнэ ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанаас өөр юу ч байхгүй.
Хонь - Арслан
Тэд зан төрхөөрөө ижил төстэй ч гүн гүнзгий хайр дурлал байхгүй учир зайлшгүй хөндий байдалд хүрдэг. Арслангууд өөрийн авхаалж, зоргоороо амьдрал дахь саад тотгорыг зайлуулж чаддаг. Арслан хувь тавилангаараа хоньтой холбогддог. Энэ хоёрт адилхан нь оргилуун халуун хүсэл тачаал. Тэд хоёулаа хөдөлмөрч. Хэрвээ энэ холбоо байхгүй бол гэр бүл хань ижлийн амьдрал тасарч үгүй болох мэт төсөөлж болно.
Хонь - Хилэнц
Энэ холбоонд тэд хэзээ салахгүй нөхөд эсвэл хэзээ ч эвлэршгүй дайснууд болдог. Зөвхөн эрх чөлөө, бие даасан байдал энэ холбооны үндсийг бэхжүүлнэ. Ялангуяа эрэгтэй хонь, эмэгтэй хилэнц. Хонь өөрийнхөө зоргоороо аашлах, хардах, хэрцгий сэтгэл, дипломат чанар, заль мэх, баашлах байдлаа ашиглах хэрэгтэй. Энэ шаардлагууд биелэсэн тохиолдолд энэ холбоо нь боломжтой, аз жаргалтай байна.
Хонь - Нум
Эртний ухаантнууд нум бол хонины нэмэгдэл хүч гэж баталдаг. Тэдний хайр анхны харцаар эхэлдэг. Гэрлэлт нь ч зохистой байдаг. Нум бол байнга үнэний эрэлд тэмүүлдэг. Үүнд хамгийн сайн туслагч нь хонь байдаг. Тэдний маргаан болон яриа нь нэг л зорилготой байдаг. Тэд үргэлж хамт байдаг. Анхааруулж сануулсан зүйлийг мөрдлөг болгож чадвал энэ гэрлэлт амжилттай сайхан байна.
Хонь -Матар
Зан төлөв, ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ өөр. Тэдний гэрлэлт ховор тохиолддог. Тэдний хооронд оч үсэрсэн тэмцэл байнга байдаг. Тэд хоёулаа эвэртэй. Хэн нь хэнийхээ эврийг хугална гэдгийг хэлэхэд бэрх. Матар гэрлэлтийг гүн хавцал мэт үздэг. Матрын хувьд хонь нь хурдан нисч буй сүүлт од мэт. Хонинд ашигтай байгаа тохиолдолд оршин тогтносоор байх болно.
Хонь -Хумх
Энэ гэрлэлт нь Хятадын хамгийн сайхан галын наадмын жишгээр шууд гялалзах болно. Хумх хонио хардуулахгүй байсан үед энэ гэрлэлт сайн сайхан байна. Тэдний дунд ямар нэгэн таагүй, ойлгомжгүй байдал шууд илрэхгүй аажим аажимаар гардаг байна.
Хонь - Загас
Аз жаргалтай хос. Бэлгийн амьдрал нь хэт их нийлэмжтэй ч байж болно. Хонины ордныхны олон сайн тал загасуудыг гайхшруулна. Тэд цайлган хонины толгойг сайн эргүүлж чадна. Хамтран амьдрахын тулд илүү тэвчээр гаргаж, харилцан ойлголцох хэрэгтэй.


Views: 3385 | Added by: killerelic | Tags: zurhai | Rating: 2.0/1
Total comments: 1
1 bMax  
0
sain bn ahiinduu amjilT

Name *:
Email *:
Code *:
Copyright MyCorp © 2024 | Free web hostinguCoz