Welcome, Guest | RSS
Friday, 2024-05-17, 20.01.20
Main » 2011 » June » 15 » Дотоод сүлжээний хэлбэр
03.33.42
Дотоод сүлжээний хэлбэр
 

Дотоод сүлжээний хэлбэр, бүтэц: - Star - Ring Ring topology Сүлжээний компьютер, төхөөрөмжүүд ар араасаа холбогдон цагираг хэлбэрийг үүсгэдэг. Сүлжээн дэхь нэг компьютер 2 тал руугаа 2 төхөөрөмж эсвэл компьютертэй кабелиар залгаатай байна гэсэн үг юм. FDDI нь цагирган бүтцийн сүлжээ юм.  

- Bus Hub Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг портонд, нөгөө үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг. Дотоод сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэхь нэг кабель ажиллахгүй болоход бусад компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Тэгвэл bus бүтцийн сүлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сүлжээ тэр чигээрээ ажиллахгүй болдог. Star topology Сүлжээн дэхь бүх компьютер, принтер зэрэг төхөөрөмжүүд hub руу холбогддог. Энэ нь сүлжээний компьютерүүдийг холбогч гол цөм болдог. Hub-н нэг портноос гарсан кабелийн нөгөө үзүүр компьютер дахь дотоод сүлжээний карт руу холбогддог. Star нь хамгийн өргөн ашиглагддаг сүлжээний бүтэц юм. Энэ сүлжээнд UTP төрлийн кабелийг хэрэглэдэг.
Bus topology. Нэг кабель дээр сүлжээний бүх компьютер, төхөөрөмжүүд ар араасаа цуваа байдлаар холбогддог. Энэ сүлжээнд коаксаль кабелыг хэрэглэдэг. Сүлжээний ажиллах зарчим нь автобустай ижил учраас bus гэж нэр өгсөн. Автобус нь тодорхой нэг чиглэлийн шугаманд явж (жишээ нь Толгойтын чиглэл), зорчигчдыг буудал дээр буулгаж, суулгадаг шиг bus бүтцийн сүлжээнд өгөгдөл дамжуулахад сүлжээний бүх компьютерүүд тухайн өгөгдөл аль компьютер лүү илгээгдсэнийг шалгадаг. Ингээд хүлээн авах компьютер нь өгөгдөл авахад бэлэн байгаагаа мэдэгдэж хариу өгдөг бол бусад компьютерүүд нь мэдээлэлд хариулахгүйгээр хэрэгсэхгүй орхидог. Ethernet сүлжээ нь bus бүтцийнх юм. 
Views: 802 | Added by: killerelic | Tags: Computer | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Copyright MyCorp © 2024 | Free web hostinguCoz