Welcome, Guest | RSS
Friday, 2024-04-19, 22.55.34
Main » 2011 » July » 26 » Arslangiin Ord
21.25.27
Arslangiin Ord


Ерөнхий шинж

Махбодь: Гал
Эзэн гариг: Нар
Билэг тэмдэг: Арслан, хун
Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу.
Чулуу: Алмаз, хув, оникс
Төмөрлөг: Алт
Сайн өдрүүд: Ням
Муу өдрүүд: Бямба
Азын тоо: 1, 5, 9, 11.
Хэлэх дуртай үг: Би чадна

Ерөнхий
Араатны хаан арслан гэж нэрийддэг болоод ч тэр үү энэ ордонд төрсөн хүмүүс эрэлхэг зоригтой, шийдэмгий төрөлхийн удирдагчид байдаг. Чадварлаг, эрч хүчтэй, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг, өөртөө итгэлтэй гэвч нөгөөтэйгүүр тэд хэт бардам их зантай учраас бусдын сэтгэл санааны байдлыг үл ойшоож, сайшаал магтаалд хэт шунадаг. Эргэлзсэн, уйтгарласан харанхуй байдалд дургүй харин гэрэл гэгээтэй тал руу тэмүүлж байдаг өөдрөг сэтгэлтэн боловч сэтгэлийн мухарт үргэлж айдас эргэлзээг тээж байдаг. Тэд сайн найз нөхөр байж чаддаггүй. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа нь ихэвчилэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэслэдэг. Тэрээр өөрөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө тэр халамжийг хайртдаа өгч чаддаггүй. Хүнийг таньж мэдэхдээ маруухан хүмүүс байдаг.

Давуу тал: Өөртөө итгэлтэй, шийдэмгий, үр бүтээлтэй, урам зоригтой, шударга, дур булаам, удирдах авъяастай
Сул тал: Хурц ширүүн, түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, амиа хичээсэн, хэт бардам, ихэмсэг, захирангуй

Мэргэжил: Бусдын удирдлаган доор байхыг тэвчдэггүй учраас бизнес, улс төр, урлаг спорт гээд аль ч салбарын тэргүүлэгчид нь арслангийнхан байдаг.

Эрүүл мэнд: Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн - зүрх. Мэдрэлийн ядаргаанд орох байнгын стресстэй байх нигууртай.


Ордны зохицол

Арслан- Хонь
Үр бүтээлтэй, тод томруун холбоо. Бие биенээ ойлголцож чадахгүйгээс асуудал гарна. Энэ хоёрын тухай Тэд хамтдаа удаан хугацаагаар аз жаргалтай амьдарч байгаад нэг л өдөр зэрэг нас барсан гэж зөгнөхөд болно.
Арслан - Үхэр
Агуу том хайр, арвин их хүсэл тачаалын холбоо. Бэлгийн гайхамшигтай тохироо, харилцан тур тачаалын ундарга тэдэнд бий. Гэвч хэсэг хугацааны дараа энэ бүх мэдрэмж суларч доройтох учир тэд гэр бүл бололцохын оронд амрагууд хэвээр үлдсэн нь дээр.
Арслан - Хамтатгах
Нөхөрсөг, найрсаг, дэгтэй харилцаа. Гэрлэлтээр энэ харьцаа улам л бэхжинэ. Сонирхол нь ижил учир тэд салшгүй хамт байх болно. Гэхдээ энэ холбоо хүсэл хайр дурлалаас илүү харилцан хүнтэдгэл дээр суурилсан байна.
Арслан - Мэлхий
Нууцлаг, сонирхолтой холбоо. Гэхдээ гэрлэхэд тохиромжгүй, тэдний амьдрал адал явдлаар дүүрэн маш сонирхолтой байх боловч ийм байдал нууц амрагуудад илүү тохиромжтой. Гэр бүл бологчдод арай тайван амьдрал л хэрэгтэй.
Арслан - Арслан
Аль аль нь жирийн бус байхад энэ холбоо зохимжтой. Хоёр хүчтэй хүн бие биенийхээ хувийн онцлогоороо нэг нэгнээ гүйцээж нөхнө. Ийм хосуудаас дандаа л хурц, авьяас билигтэй хүүхдүүд төрдөг.
Арслан - Охин
Үл ойлголцол, хөндий хүйтэн байдал. Уран бүтээлийн агуу их нийтлэг сонирхол л тэдэнд сайн сайхныг авчирч болох юм. Өөрөөр хэлбэл, тэд сайн хамтран зүтгэгчид болохоос нэг гэр бүл биш.
Арслан- Жинлүүр
Тэд бие бидээ маш их татагдах боловч энэ нь ердөө л эхэн үеийн байдал. Дараа нь өөрсдийнхөө эсрэг тэсрэг болохыг ойлгоод шууд л салцгаадаг.
Арслан - Хилэнц
Ухаангүй хүсэл тачаал. Эдгээр ордныхон уулзалдахаар уулыг ч эргүүлэхэд бэлэн болно. Харин орон дотроо газар хөдлөлт болж байна гэсэн үг. Гэвч байнга ийм ачаалалтай амьдарна гэдэг боломжгүй учир амьдралаа холбож олон жилээр хамт амьдаръя гэж гэж хүсэж байгаа бол сайн л бодох хэрэгтэй.
Арслан - Нум
Тэд бие биендээ нэр хүндтэй улсууд. Аль аль нь адал явдалд дуртай, нийлж байгаад ямар ч бүтэшгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлж дөнгөнө.
Арслан - Матар
Зарим хүндрэлтэй учрах ч гэсэн гэрлэх боломжтой холбоо. Матар нь арслангаа байнга хуурна. Арслан нь матрынхаа амьдралын байнгын шулуун чиг баримжаанаас залхана.
Арслан - Хумх
Энэ нь хамгийн гялалзсан, эвтэй, байнгын найрсаг холбоо. Арсланг тайвшруулж, захирч чадах ганц орд бол хумх. Тэр арсланд тохирсон хамгийн сайн хань.
Арслан - Загас
Загасны ордныхон тоглоомынхоо дүрмийг тулган хүлээлгэж, арслан түүнийг нь эргэцүүлж бодолгүй өөрчлөгдөхөд бэлэн байвал эмгэнэлт дурлал болно.

Views: 3198 | Added by: killerelic | Tags: zurhai | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Copyright MyCorp © 2024 | Free web hostinguCoz